Нийслэлд вакцины III тунгийн хамрагдалт 40 хувийг давлаа

Өнөөдөр /2021.12.17/ Улаанбаатар хотод 172 суурин, 16 түр цэгт 190 багийн 874 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 16 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Харин өчигдөр /2021.12.16/ нийслэлийн хэмжээнд I тунд 50, II тунд 127, нэмэлт сэргээх тунд 2498, нийт 2675 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 40.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2983 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.208 (76.7 хувь), 16-17 насны 26.871 (79.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ