“Дэлхийн мисс-2021” тэмцээний финалын шалгаруулалт халдварын улмаас хойшиллоо
2021-12-17

 

“Дэлхийн мисс-2021” финалын шалгаруулалт халдварын улмаас хойшиллоо. Тодруулбал,  өнөөдөр АНУ-ын Пуэрто Рикод болохоор товлогдсон байсан ч  тэмцээний оролцогчид, ажилтнууд, багийнхан болон олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс финалын тоглолтыг түр хугацаанд хойшлуулсан байна. САН ХУАН, Пуэрто Рико - "Дэлхийн мисс 2021" тэмцээнийг хянах вирус судлаач, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, Пуэрто-Рикогийн Эрүүл мэндийн газартай ярилцсаны дараа арга хэмжээг зохион байгуулагчид Пуэрто Рико дахь дэлхий даяар цацагдах финалыг хойшлуулах шийдвэр гаргажээ.

 

Өчигдрийн байдлаар тайзан дээр болон хувцас солих өрөөнд эрсдэл нэмэгдэж, эерэг тохиолдлууд батлагдсан тул тэмцээнд оролцогчид, ажилтнууд, үзэгчдийн аюулгүй байдалд нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

 

Эмнэлгийн мэргэжилтнүүд ийм нөхцөл байдалд нэн даруй хорио цээрийн дэглэм барьж, ажиглалт, шалгалт хийх шаардлагатай гэж үзэж байна.

 

Ингэхдээ Финалын тоглолтыг Пуэрто Рикогийн Coliseum Jose Miguel Agrelot цэнгэлдэх хүрээлэнд ирэх 90 хоногийн дотор дахин товлох гэнэ. Тэмцээнд оролцогчид болон ажилтнуудыг эрүүл мэндийн ажилтан, зөвлөхүүд зөвшөөрсний дараа эх орон руу нь буцаах аж. 

 

Г.Мичид

 

Shuud.mn
Сонин хачин