Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-12-17

 

Өвөрхангай аймагт газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Гучин багийн “Задгай” гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт зүгт 9 км-т өчигдөр өдрийн 22:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 22:13 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. Мөн тус аймгийн Төгрөг сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн болно.

Shuud.mn
Сонин хачин