Европын холбоо Оросын эсрэг хоригоо сунгав
2021-12-17

Европын холбооны 27 орны төрийн тэргүүнүүд Оросын эсрэг эдийн засгийн хоригын хугацааг сунгах тухай шийдвэрийг санал нэгтэйгээр гаргажээ. Энэ талаар Европын холбооны Зөвлөлийн дарга Шарль Мишель Твиттер хуудсандаа бичсэн байна. 

 

Түүнчлэн тэрбээр Орос улс "Украины эсрэг цаашид цэргийн ажиллагаа явуулбал" ноцтой үр дагавар хүлээж байгаа хэмээн анхааруулсан байна. Түүнчлэн Минксийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүргийг биелүүлэхийг Орост хандан уриалсан байна. 

 

Энд дуулгахад, 2014 онд Украинд улс төрийн хямрал нүүрлэж, Крым Оростой нэгдсэн үйл явдлын улмаас Европын холбоо мөн онд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ тавьж байлаа. Хориг арга хэмжээний жагсаалтыг нэг бус удаа өргөжүүлж, хугацааг нь сунгаж байв. Хоригийн хүрээнд харилцан визгүй зорчих хэлэлцээрүүд зогсож, ОХУ-ын албан тушаалтнууд ЕХ-ы орнууд руу нэвтрэхийг хориглон, тэдгээрийн хөрөнгийг царцааж байлаа. Түүнчлэн худалдаа, санхүү, батлан хамгаалахын салбарын хязгаарлалтын арга хэмжээнүүдийг нэвтрүүлсэн юм. Үүний хариуд Орос улс ЕХ-ы орнуудаас зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин