Wall Street Journal: Дэлхийн дайн 5 жилийн дотор эхэлж магадгүй
2021-12-17

Дэлхийн шинэ дайн ойрын таван жилд эхэлж магадгүй гэнэ. Ийм таамаглалыг Wall Street Journal сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлд цэргийн шинжээч Эндрю Мишта дэвшүүлжээ. 

 

Түүний өгүүлснээр, АНУ, Хятадын хоорондын хурцадмал байдал даамжирч магадгүй гэнэ. Тайванийг тойрсон нөхцөл байдал сөргөлдөөн эхлэх шалтгаан болж магадгүй гэж цэргийн шинжээч үзэж байгаа аж.

 

Одоогоор барууны орнуудын хүч суларсан гэдгийг шинжээч цохон тэмдэглэжээ. Ийнхүү хүч сулрахад коронавирусийн цар тахал, цагаачлалын хямрал нөлөөлсөн гэнэ. Түүнчлэн Америкийн армийн бэлэн бус байдал дайны эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж шинжээч үзжээ. Түүний үзэж байгаагаар АНУ зэвсэгт хүчнээ шинэчлэхэд 15 жилийн хугацаа шаардагдах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин