COVID паспортын мэдээлэл бүхий чипийг хүний биед суулгаж эхлэв

img

Шведийн Epicenter компани хүний арьсан дор суулгах ковид-паспорттой чип гаргаж эхэлжээ. Ruptly хэвлэлийн мэдээлснээр, Шведэд энэ төрлийн чипийг хэдийнэ 6000 орчим хүн гартаа суулгуулсан гэнэ. 

 

Ийм чип суулгаснаар ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар мэдээллийг авах болможтой гэнэ. Арьсан дор чип суулгах нь аюулгүй, огт өвдөхгүй гэж компанийнхан мэдэгджээ. Чипийг гар, бугуй эсвэл эрхий, долоовор хурууны хооронд суулгадаг аж. Мөн хэдийд ч энэ чипийг авах боломжтой гэнэ.

 

Чип дээр ковид паспортын мэдээлэл төдийгүй офисын баримт бичгүүд, тээврийн хэрэгслийн карт эсвэл спорт танхимын үйлчлүүлэгчийн мэдээллүүдийг хадгалж болох аж.

 

"Энэ бол төрөл бүрийн зорилгоор ашиглаж болох төгс технологи. Та хэдийд ч хаана ч ковид-паспортынхаа мэдээллийг үзүүлэх боломжтой" гэж Epicenter компанийн ерөнхий мэргэжилтэн Ханнес Сджоблад өгүүлсэн байна. Түүний өгүүлснээр, 10-15 жилийн дараа хүмүүс бичил чип суулгуулах нь ердийн үзэгдэл болох гэнэ.

 

Харин энэхүү мэдээллийг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид ихээхэн шүүмжлэлтэй хүлээж авсан байна. Ийнхүү чип суулгах нь төр болон бусад байгууллагууд хүний хувийн амьдрал руу халдаж, амьдралын хэв маягийг нь хянах "тагнуулын технологи" хэмээн хүмүүс үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ