КОВИД-19: Шинээр 125 тохиолдол батлагдаж, 2 нас баралт бүртгэгдлээ
2021-12-20

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 125 тохиолдол батлагдсан байна. Үүний 85  нь Улаанбаатарт, 37 нь орон нутагт, 3 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. 

 

Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 2 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2291 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 36 хүний биеийн байдал нэн  хүнд байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин