Хятадад омикрон штаммын тохиолдол нэмэгджээ
2021-12-20

Хятадын Хунань мужид коронавирусийн омикрон штаммаар халдварласан хоёр тохиолдол илэрсэн талаар Синхуа агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мээдэлснээр, энэ халдвар авсан хоёр хүн хилийн чанадаас Хунань мужийн Чанша хотод ирсэн гэнэ. Чунша хотод тэднээс шинжилгээ авч, нарийвчлан шинжлэхэд коронавирусийн омикрон штамм болох нь тогтоогдсон гэж Хятадын Хунань мужийн  Коронавирусээс сэргийлэх, хяналтын шуурхай штаб мэдэгджээ.

 

Синхуа агентлагийн мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийг тусгаарлан эмчилж байгаа аж.

 

Энд дуулгахад, омикрон штаммын анхны халдварын тохиолдол Хятадад өнгөрсөн долоо хоногт илэрч байв. Энэ нь зөөвөрлөгдсөн тохиолдол байсан бөгөөд хилийн чанадаас Тяньжинь хотод ирсэн, шинж тэмдэг илрээгүй хүнээс авсан дээжийг мэргэжилтнүүд нарийвчилан шинжлэхэд омикрон штаммын халдвар авсан нь албан ёсоор батлагдсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин