Японы сансрын жуулчдыг суулгасан Оросын хөлөг дэлхийд газардлаа

img

Оросын сансрын нисэгч, Александр Мисуркин, Японы тэрбумтан Юсаку Маэзава, түүний туслах Ёзо Хирано нар 12 өдрийг сансарт өнгөрүүлээд, 12 дугаар сарын 20-нд Казахстаны нутаг дэвсгэр дээр газарджээ. 

 

"Союз МС-20" хөлөгийн аппаратаас сансрын нисэгч Мисуркин, Японы сансрын жуулчдыг гарган авсан бөгөөд тэднийг эмч, аврагч болон бусад мэргэжилтнүүд угтсан байна. Цаг агаарын нөхцөл таагүй байсны улмаас аврах ажиллагаанд нисдэг тэрэг оролцоогүй, харин эрэн хайх, нүүлгэн шилжүүлэх тусгаөй машинаар сансрын нисэгчдийг тээвэрлэсэн байна. 

 

Сансрын хөлөг Улаанбаатарын цагаар 07:50 цагт олон улсын сансрын станцаас салжээ. Энэ станц дээр Оросын сансрын нисэгчид болох Антон Шкаплеров, Петр Дубров, NASA-ын сансрын нисэгчид болох Марк Ванде Хай, Ража Чари, Том Маршберн, Кайла Бэррон,мөн Европын сансрын агентлагийн сансрын нисэгч  Маттиас Маурер нар үлдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ