Илон Маск энэ онд 11 тэрбум ам.долларын татвар төлнө
2021-12-20

Tesla, SpaceX компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск энэ онд төлөх ёстой татварынхаа хэмжээний талаар Твиттер дэх хуудсандаа мэдээлжээ.

 

"Сонирхож байгаа хүмүүст зориулав. Би энэ онд 11 тэрбум гаруй долларын татвар төлнө" хэмээн Илон Маск бичжээ.

 

Сүүлийн үед Америкийн тэрбумтнуудын орлогын татварын хэмжээг хүмүүс ихэд сонирхож, чинээлэг хүмүүст ахиу татвар оноох талаар уриалах болсон юм. Илон Маскийн тухайд, түүний хөрөнгө сүүлийн таван жилд 13,9 тэрбумаар өссөн бол орлогын татвар нь 455 сая доллар байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин