Хятадад хантавирус дэгджээ

Хятадын төв хэсэгт байх, Шэньси мужийн нийслэл Сиань хотод хантавирус дэгджээ. Энэ талаар South China morning post сонин мэдээлсэн байна.
Хүйтний улиралд Хятадын хойд хэсгээр хантавирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тохиолдол нэмэгддэг бөгөөд харин одоогоор хичнээн хүн энэ вирусийн халдвар авсан талаарх тодорхой мэдээлэл гараагүй аж.
Хантавирус нь мэрэгчдээс дамждаг бөгөөд мэрэгчид хазуулсанаас болж энэ халдварыг авах, эсвэл амьтны ялгадас, бохирдсон ус, бохирдсон хоол хүнсээр дамжин хантавирусийн халдвар авдаг байна. Энэ вирусийн халдвар авахад өндөр халуурч, цус алдан, бөөр гэмтдэг гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ