Ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авдаг боллоо
2021-12-21

Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар гаргадаг боллоо. Нийгмийн даатгалын https://daatguulagch.ndaatgal.mn цахим хуудсаар өөрийн бүртгэлийг үүсгэж, хүссэн газраасаа хүсэлтээ бөглөж, тэтгэмжээ авах боломж бүрджээ. Уг үйлчилгээ тун удахгүй E-Mongolia системд нэвтрэхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудсаараа мэдээллээ. 

 

Мөн ирэх оны эхээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай эрүүл мэндийн хуудас буюу листийг цахимаар бөглөж, хүсэлтээ гаргадаг болох аж.

 

Shuud.mn
Сонин хачин