ДЭМБ: Вакцинтай хүнд ч омикрон халдварлах тул баярын арга хэмжээгээ цуцлахыг уриалж байна
2021-12-21

Коронавирусийн шинэ штамм болох омикрон халдварлах чадвар өндөр гэсэн таамаглал батлагдсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ. Омикрон штаммын халдвараас вакцинаар үүсгэгдсэн дархлаа ч хамгаалж чадахгүй байж мэднэ гэж тэрбээр онцолсон байна. 

 

Хурдтай тархдаг гэгдэж байсан коронавирусийн дельта хувилбараас ч илүү хурдацтайгаар омикрон штамм тархдаг гэдгийг батлах баримт ДЭМБ-д байгаа гэж Гебрейесус мэдэгджээ. "Вакцин тариулсан эсвэл халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахиад коронавирусийн халдвар авах магадлал өндөр" хэмээн ДЭМБ-ын захирал мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна.

 

Түүнчлэн 2021 он гарснаас хойш дэлхий даяар коронавирусийн улмаас 3,3 сая хүн нас барсныг ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ. Ингэснээр, энэ онд ХДХВ, уяман, сүрьеэ өвчнөөс үүдэлтэй бүх нас баралтаас коронавирусээс үүдсэн нас баралт давсан байна. Гебрейесусийн онцолсноор долоо хоног бүр 50 мянган хүн коронавирусийн улмаас нас барж байгаа гэнэ. 

 

ДЭМБ-ын тэргүүний үзэж байгаагаар тун удахгүй болох шинэ жилийн баярын үеэр өвчлөл болон нас баралт нэмэгдэх аюултай аж. Энэ нь эрүүл мэндийн системд ихээхэн ачаалал өгөх тул "өөрийгөө болон бусдыг өвчнөөс хамгаалахын тулд хүндхэн шийдвэр гаргах"-ыг ДЭМБ-ын тэргүүн уриалжээ. Мөн шаардлагатай бол баярын арга хэмжээг хойшлуулах, эсвэл цуцлахыг тэрбээр хүссэн байна. 

 

Энд дуулгахад, Америкийн Жон Хопкинсийн их сургуулийн статистик мэдээллээр, коронавирусийн цар тахал эхэлснээс хойш 247 сая гаруй хүн халдвар авснаас 5 сая гаруй нь нас баржээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
ЭНЭ ВАКЦИННЫ ГОЛ ЗОРИЛГО НЬ ОЛОН ЯНЗЫН КОРОНАВИРУС БИШ БНА СҮҮЛИЙН ҮЕД ХҮМҮҮС СЭТГЭЛ ГУТРАЛД ОРООД АМИА ХОРЛООД ЭХЭЛЛЭЭ ЗАРИМ НЬ ЗҮГЭЭР ЯВЖ БАЙГААД ЗҮРХ НЬ ХААГДААД БНА ЗАРИМ НЬ ЭМНЭЛГЭЭС САЛАХАА БОЛИЛОО ЭНЭ БҮХЭН ВАКЦИНЫ ЗОРИЛГО БИШҮҮ
2021-12-25
Зочин:
Намын баяр, сонгууль гэхэд нь ард түмэн эсэргүүцхэд юуч болоогүй юм шиг баярлаж цэнгэж халдвар тараах их үйлсд хүчин зүтгэчихээд одоо үгэнд нь орж байсан ард түмэн нь баярлаж цэнгэх гэхээр хориод байдаг ямар учиртай юм бэ
2021-12-21
Энэ нэг өмхий амтай хүүрийн ядуу орны итиоп үндэстэн бн аа. Ядаж царай муутай гэж яаваа зүгээр
2021-12-21
Ttt:
Buh bayaruudig horigloo ene aylt uvchin tarval hetsuu bolno ard tumen bid eruul mend heregttei
2021-12-21
Zochin:
Uls damnasan BIZNES gejuugaashdee
2021-12-21
gjbgcgfcgf:
ШИНЭ ЖИЛ ЦАГААН сар гэлэг байруудаа ХОРИГЛООЧ ЭЭ!!!
2021-12-21
zochin:
Тийм л юм бол ямар юмаа хийж ийм олон вакцин шахсан юм бэ, ашгийн төлөө юу
2021-12-21
Zochin:
Uls damnasan BIZNES gejuugaashdee