Хилийн чанад дахь монголчууд “Е-Mongolia” системээс төрийн үйлчилгээ авдаг болно
2021-12-21

 

УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар мэдээлэл хийж байна.

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ "Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2021 онд төрийн 59 байгууллагын 600 гаруй  үйлчилгээг цахимжуулж, нэгтгэлээ. Үүнийг зэрэгцээ, Дархан –Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл, Булган, Төв зэрэг 8 аймгийн нутгийн захиргааны 498 үйлчилгээг нэгтгэсэн. Нийт цахимжсан 600 гаруй үйлчилгээнээс 1 шаталт үйлчилгээ буюу лавлагаа тодорхойлолт 140, 2 ба түүнээс дээш олон шатлалт 466 үйлчилгээ “e-Mongolia” системд нэтгэгдээд байгаа. Олон шатлалт үйлчилгээнүүд дунд иргэдийн хамгийн их авч буй үйлчилгээг дурдвал, 

 

  • Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох

  • Иргэний үнэмлэх дахин авах

  • Гадаад паспорт дахин авах

  • Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа

  • Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал зэрэг үйлчилгээнүүд байна.

 

Онцлох үйлчилгээ нь хуулийн этгээд буюу компани байгуулах боломжтой. Энэ долоо хоногт  Цэргийн бүртгэл хийх үйлчилгээ шинээр орсон. Иргэд цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжтой болсон. 

 

“e-Mongolia” системээс давхардсан тоогоор нийт 6.5 сая үйлчилгээг иргэд авчээ. Үүний 56 хувь нь нийслэлийн иргэд бол 44 хувь нь орон нутгийн иргэд байна. Олон шатлалттай 436 үйлчилгээ “e-Mongolia” системд орсон. 

 

“e-Mongolia” системийг цаашид улам сайжруулах үүднээс 1111 төвөөр дамжуулан иргэдийн санал, гомдлыг шийдвэрлэж байгаа. Энэ жил 65 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн гэсэн тооцоо бий. Энэ оны аравдугаар сарын 01-нд “e-Mongolia” системийн хоёр дахь хувилбарыг бий болгосон. 2022 онд төрийн 100 байгууллагын 1000 гаруй үйлчилгээ, 21 аймгийн нутгийн захиргааны 1200 гаруй үйлчилгээг цахимжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна  

 

2022 онд гадаадад оршин суугаа монгол иргэн, Монгол Улсад оршин суугаа гадаад иргэн “e-Mongolia” системд бүртгүүлэн, нэвтэрч төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх аж. Үүний зэрэгцээ, төрийн системд бүртгүүлэн, нэвтэрч төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ, төрийн үйлчилгээг цахимжуулах ажил цаашид үргэлжилнэ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах хүсэлтийг “e-Mongolia”-аас авах боломжтой боллоо

 

 

“e-Mongolia” системд төрийн 59 байгууллагын 600 гаруй үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдсэн. Тэр дундаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 40 үйлчилгээг “e-Mongolia” системээс авах бооломжтой боллоо. 

 

Тухайлбал,  хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах хүсэлтийг “e-Mongolia” системд нэвтрүүллээ. Тус үйлчилгээ цахимаар авсан иргэний хаягийн дагуу хүсэлтийг нь шийдвэрлэж, бүртгэлтэй аймаг эсвэл дүүрэгт нь автоматаар хуваарилагдах юм" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин