Б.Ууганбаяр: Одоогоор Монгол Улсад Омикрон хувилбар бүртгэгдээгүй
2021-12-21

 

Цахим орчинд Монгол Улсад омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол батлагдлаа гэх мэдээлэл цацагдсан.

 

Уг мэдээлэл үнэн эсэх талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулахад “Монгол Улсад гаднаас ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудал дээр хурдавчилсан ба ПГУ тест авч оруулж байгаа бөгөөд эерэг гарвал тусгаарлаж байна. Мөн гаднаас ирсэн бүх иргэдээс 4 дэх хоногт шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг бүх тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа. Одоогоор “Омикрон” хувилбар Монгол Улсад бүртгэгдээгүй байна.” гэж мэдээллээ.

 

Мөн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байсан 241 Энхийг сахиулагч арванхоёрдугаар сарын 19-нд эх орондоо ирсэн бөгөөд УОК-ын шийдвэрээр “Багабаян-Энхийн төлөө” цогцолборт тусгаарлаад байна. Тус Энхийг сахиулагчдаас шинжилгээ авахад 120 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэдгээр хүмүүс дундаас омикрон хувилбар илрээгүй байна.

 

 Омикрон хувилбарын шинж тэмдэг: 

 

  • Нус гоожих

  • Хоолой өвдөх

  • Найтаах

  • Ханиах

  • Цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, мөн ядарч цуцах толгой өвдөх

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
nuuhaa bpliochee uuganbayraa
2021-12-21
Tt:
Gaduur mash ih humuus holildoj bna kodin huuli uilchilj baihad emh zambaraagui shine jil huleemn avaltta boloi haruitslagiig hen huleehu
2021-12-21