Гал түймрийн аюулаас 1263 хүний амь насыг авран хамгаалжээ
2021-12-21

 

Улсын хэмжээнд 2021 онд ахуйн гал түймрийн 2501 дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймрийн аюулаас 1263 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 103,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

 

Дуудлагын тоог өнгөрсөн онтой харьцуулахад 17.6 хувиар, аварсан хүний тоо 33,1 хувиар, аварсан хөрөнгө 9,7 хувиар тус тус  буурсан үзүүлэлттэй байна.

 

Гал түймрийн 38 хувь буюу 936 нь ил галаас, 29 хувь буюу 709 нь цахилгаан угсралт ашиглалтын буруугаас, 16 хувь буюу 389 нь пийшин зуух, яндангийн цонолтоос 17 хувь буюу  467 нь машин техникийн гэмтэл, хүүхдийн болгоомжгүй үйлдэл зэргээс шалтгаалжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин