О.Батбаяр: Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй гэдэгт итгэлтэй байж болно

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Манай улсын хилээр арваннэгдүгээр сарын 26-наас өдийг хүртэл 54 нислэгээр 5000 гаруй зорчигч ирсэн. Тухайн зорчигчдоос түргэвчилсэн ба ПГУ тест авч байгаа. Мөн иргэдээс 4 дэхь хоногт нь шинжилгээ авч байна. Одоогийн байдлаар Омикрон хувилбар тогтоогдоогүй.
ДЭМБ-ын зөвлөмжөөр эерэг гарсан тохиолдлыг тусгаарлаж байгаа. Ингээд тусгай PCR шинжилгээ болон генийн дараалал тогтоож байна. Шинжилгээний хариу эерэг гарсан бүх хүний генийн дараалал тогтоож байгаа учир омикрон хувилбар бүртгэгдээгүй гэдэгт итгэлтэй байж болно. Хилийн хяналтыг эрчимжүүлснээр омикрон хувилбар Монгол Улсад орж ирэхээс сэргийлэх боломжтой" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ