Омикрон штамм 106 оронд бүртгэгдлээ
2021-12-22

Өмнөд Африкт анхлан илэрсэн коронавирусийн шинэ штамм болох омикрон дельтатай харьцуулахад маш хурдацтай тархдаг гэдэг нь тогтоогдсон. Ердөө сарын өмнө Өмнөд Африкт илэрч байсан энэ штамм хэдийнэ дэлхийн нийт улс орнуудын тал хувьд нь тархжээ. 

 

Тодруулбал, 12 дугаар сарын 21-ний мягмар гаригийн байдлаар дэлхийн 106 оронд омикрон штамм илэрсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна. "Омикрон штаммтай холбоотой эрсдэл нэн өндөр байна" хэмээн ДЭМБ онцолжээ.

 

Тус байгууллагын мэдээлснээр, омикрон штамм дельта хувилбараас хурдацтай тархаж байгаа бөгөөд "хүн амынх нь дархлаа өндөр байгаа" улс орнуудад ч энэ штаммын халдвар бүртгэгдэж байгаа гэнэ. Харин өвчин хүндрэхтэй холбоотой мэдээлэл хангалтгүй байгаа гэдгийг ДЭМБ онцолжээ.

 

ДЭМБ-ын Европын бүс нутгийн товчооны захирал Ханс Клюгийн мэдэгдсэнээр, омикрон штамм ихэвчлэн 20-30 насныхны дунд тархаж байгаа гэнэ. Энэ штамм ойрын хугацаанд Европын ихэнх орнуудад давамгайлна гэж тэрбээр үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин