БНХАУ АНУ-д эсэргүүцэл илэрхийлж, хариу барихаа мэдэгдэв
2021-12-22

АНУ-ын зүгээс дарамт шахалт ирэх нь нэмэгдэж байгаа тул Хятад хариу барихаар шийджээ. Тодруулбал, саяхан батлагдсан, нэг талт хориг арга хэмжээтэй тэмцэх тухай БНХАУ-ын хуулийн дагуу Америкийн эсрэг хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Жао Лижянь мэдэгдсэн байна. 

 

"Шинжаанд хүний эрх зөрчигдөж байгаа асуудал гэх нэрийн дор АНУ БНХАУ-ын албаны этгээдүүдийн эсрэг хууль бус хориг арга хэмжээ тавьж байна. Америкийн талын энэхүү алдаатай үйлдлүүдтэй холбоотойгоор Хятад улс гадаадын хориг арга хэмжээтэй тэмцэх тухай хуулийн үндсэн дээр АНУ-ын эсрэг ижил хариу барих шийдвэр гаргалаа" хэмээн Хятадын ГХЯ-ын төлөөлөгч мэдэгджээ.

 

Түүний мэдэгдсэнээр, Вашингтон Хятад, Америкийн харилцаанд цохилт өгч, олон улсын харилцааны хөгжлийн үндэс болсон зарчмуудыг үл тоомсорлож байгаа гэнэ.

 

"Энэ төрлийн үйлдлүүд нь Хятадын дотоод бодлогод хөндлөнгөөс оролцсон хэрэг. Бид үүнтэй холбоотойгоор шийдэмгий эсэргүүцэл илэрхийлж байна" хэмээн Жао Лижянь мэдэгдсэн байна.

Хятад, Америкийн харилцаа хурцадсан нь 

 

Барууны орнууд болон Хятадын хоорондын харилцаа хурцдахад Хятад дахь үндэсний цөөнхийн асуудал ихээхэн нөлөөлдөг юм. Барууны орнууд Хятадыг үндэсний болон шашны цөөнхүүдийн эрхийг ноцтойгоор зөрчдөг гэж үздэг бөгөөд БНХАУ-ыг засан хүмүүжүүлэх лагерь байгуулсан, тэндээ нэг сая орчим уйгурыг албадан байлгаж, хөдөлмөрийг нь мөлждөг хэмээн буруутгадаг. 

 

Улмаар энэ сард АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд "уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлж байгааг таслан зогсоох тухай" хуулийн төслийг дэмжсэн юм. Энэхүү хуулийн төсөлд Шинжаан-Уйгурын өөртөө засах орноос бараа бүтээгдэхүүн импортлоход хязгаарлалт тавих, Хятадын энэ бүс нутагт "хүний эрхийг зөрчиж байгаа"-д хариуцлага хүлээх ёстой гэж АНУ үзэж буй Хятадын байгууллага, хувь хүний эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан байна. 

 

Уйгурууд болон бусад үндэсний цөөнхүүдийн эрхийг ноцтой зөрчдөг гэдгийг Хятадын эрх баригчид удаа дараа няцаадаг ч Барууны орнууд Хятадын эсрэг олон хязгаарлалт тавьсаар ирсэн. АНУ дээрх хуулийн төслийг дэмжсэнийхээ дараа Хятадын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон технологийн компаниудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон. Түүнчлэн Хятадад болох Өвлийн олимпын наадмыг бойкотлохоор болсон нь харилцааг улам хурцатгах нэг шалтгаан болсон юм. 

 

Ван И: Хятад АНУ-тай сөргөлдөхөөс айхгүй

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
энд нэн тэргүүнд Казакстан болон бусад мусульман орнууд нэгдэж Хятадыг эсэргүүцэх ёстой
2021-12-22