КОВИД-19: Шинээр 328 тохиолдол батлагдаж, 3 нас баралт бүртгэгдлээ
2021-12-22

 

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 328 тохиолдол батлагдсан байна. Үүний 119 нь Улаанбаатарт, 84 нь орон нутагт, 125 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. 

 

Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 3 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2207 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 42 хүний биеийн байдал нэн  хүнд байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин