Пакистан цөмийн хошуу тээвэрлэх чадвартай пуужин туршжээ
2021-12-22

Пакистаны Зэвсэгт хүчин мягмар гаригт Babur-1В далавчит пуужин туршсан талаар Армийн хэвлэлийн алба нь мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулжээ.

 

"Пакистан 900 км тусгалтай Babur-1В далавчит пуужинг амжилттай туршлаа. Энэ пуужингийн өмнөх хувилбар нь 450 км тусгалтай байсан. Babur-1В далавчит пуужин нь хуурай газар болон тэнгис дэх байг өндөр нарийвчлалтай устгах чадвартай" хэмээн хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, пуужинг газрын зөөврийн төхөөрөмжөөс хөөргөсөн байна. Пакистаны Ерөнхийлөгч Ариф Хлви, Ерөнхий сайд Имран Хан нар пуужин амжилттай хөөргөсөнд цэргийнхэнд баяр хүргэсэн гэнэ. 

 

Babur-1В пуужин нь цөмийн болон энгийн цэнэгт хошууг тээвэрлэх чадвартай аж. Энэ пуужингийн анхны хувилбарыг 2010 онд Пакистаны армийн зэвсэглэлд оруулж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин