Т.Баярхүү: Гадаадаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлана
2021-12-22

 

УОК-ын шуурхай штабаас мэдээлж байна.

 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Омикрон хувилбар дэлхийн 100 гаруй улсад бүртгэгдсэн. Иймд хилийн чанадаас ирсэн 5600 орчим иргэнийг шинжилгээнд хамруулж нэвтрүүлсэн байна. Үүнээс 180 зөөвөрлөгдсөн тохиолдлыг хилийн хяналтад илрүүлсэн. Гадны улс орнуудаас ирсэн иргэд 10 хоног гэрийн ажиглалтад байна. Ингээд тусгаарлалтын 4 дэх хоногт нь шинжилгээ авч байгаа. Цаашид омикрон хувилбарыг дотоодод тархаахгүй байх эрсдэлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс УОК-т тавьж, Засгийн газрын хуралдаанд оруулснаар тогтоол гаргасан.  Хилийн чанадаас ирж байгаа иргэдийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлаж, гурав дахь хоногт нь шинжилгээ авч гэрт хариулахаар болж байна.

 

Хилийн чанадаас ирж байгаа бүх зорчигчид 72 цагийн хугацаанд хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариутай тохиолдолд онгоцонд сууж ирж байгаа. Ирснийх нь дараа нисэх буудал дээр түргэвчилсэн шинжилгээ авах юм" гэж мэдээллээ.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Омикроныг хүний дархлааны эсүүд танихгүйгээр ковидын эсийн уурагт хэсэг өөрчлөгдснийг Амeрикийн эрдамтэд эхний судалгаагаараа илрүүлснээ өнөөдөр зарласаан. . Хөл хорио хязгаарлалт хамгаалах дэглэмүүд л одоо маш чухал болсон. Өөр найдах юм алга. УБт хязгаарлалтуудыг даруй төлөвлөж хэрэгжүүлж эхлэх нэншаардлагатөй болсоон аль хэдийнээ. Вакцинууд өвдөөд тогтсон дархлаа бүүстэр тун гээд бүгд омикроны эсрэг бараг ажиллахгүй гэдгийг анхааруулсан байгаа
2021-12-23
Болд:
3 хоног бага байгаа юм биш үү. 2020онд 21 хоног тусгаарлаж байсан шүү дээ. Хэрэв Шинжилгээгээ өгсний дараа халдвар авсан бол 3хоногт илэрэх үү????????????????????????????????????????????????
2021-12-22