Орост коронавирусийн халдварыг эмчлэх шинэ эмийг бүртгэлээ
2021-12-23

Оросын Эрүүл мэндийн яам "Мир 19" нэртэй коронавирусийн халдварыг эмчлэх шинэ эмийг бүртгэсэн талаар Холбооны анагаах ухаан биологийн агентлаг мэдээлжээ. 

 

Ковидыг эмчлэх "Мир 19" эмийг "Дархлаа судлалын хүрээлэн " боловсруулан гаргасан байна. Эмийн нэр нь "Малая интерферирующая РНК" (shuud.mn: жижиг хөндлөнгийн оролцоотой РНХ) гэдэг үгсийн товчлол аж.  Энэ эм нь вирусийн РНХ-ийн амин чухал дарааллын идэвхжлийг түүвэрлэн дарангуйлах бөгөөд харин хүний геномыг хөнддөггүй гэнэ. 

 

"Мир 19" эм аюулгүй, үр дүнтэй гэдэг нь эмнэлзүйн судалгааны явцад батлагдсан байна. Эмнэлзүйн туршилтаас өмнөх туршилтын явцад энэ эм нь хор багатай, эмийг хэрэглэсний дараа вирусийн ачаалал 10 дахин буурч байгаа нь тогтоогджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин