Украины эмэгтэйчүүд цэргийн үүрэгтэн болно
2021-12-23

Украины зарим ажил мэргэжлийн эмэгтэйчүүд цэргийн үүрэгтэн болох тухай Батлан хамгаалах яамны  тушаал хүчин төгөлдөр болжээ. Энэ талаар Украины Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар Комсомольская правда сонин мэдээлсэн байна. Эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд орсноор шаардлагатай үед цэрэгт татагдах гэнэ. 

 

"Батлан хамгаалах яамны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тушаал хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэ тушаалд цэргийн бүртгэлд орох хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн салбар, мэргэжлийн жагсаалтыг баталсан" хэмээн Украины Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Батлан хамгаалахын тушаалаар 35 мэргэжлийн чиглэлийг жагсаалтад багтаасан бөгөөд чиглэл тус бүр нь аж ахуйн үйл ажиллагааны олон арван мэргэжлийг багтааж байгаа гэнэ. Тэр дундаа хуульзүй, эдийн засаг, хэвлэл, нийтийн хоол зэрэг салбарын эмэгтэй ажилтнууд цэргийн бүртгэлд орохоор журамлажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Mongold Iim tsag ue irwel heden hun eh ornoo hamgaalhaar zewseg barij temtseh bol????
2022-02-24