Байден дараагийн сонгуульд өрсөлдөнө
2021-12-23

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден  дараагийн сонгуульд нэрээ дэвшүүлж магадгүй талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Энэ мэдээллийг Ерөнхийлөгч өөрөө баталжээ. Тэрбээр эрүүл мэнд нь хэвийн байвал  2024 оны сонгуульд оролцохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэнийг ABC News телевиз  дамжуулсан байна. 

 

"Би хувь тавиланг ихээхэн хүндэтгэдэг. Хувь тавилан миний амьдралд хэдэнтээ оролцож байлаа. Өнөөгийнх шигээ эрүүл саруул байвал би дахин нэр дэвшин өрсөлдөнө" хэмээн  Жо Байден ABC News телевизд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна.

 

Байдены өгүүлснээр, өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп сонгуульд оролцох шийдвэр гаргавал Байден ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд оролцох магадлалыг нэмэгдүүлэх гэнэ. Өмнө нь Дональд Трамп ч мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өмнөхөө барж барахуу
2021-12-24