Саакашвилиг суллахыг шаардан 300 хүн өлсгөлөн зарлажээ
2021-12-23

Гүржийн нийслэл Тбилиси хотод тус улсын Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилиг дэмжигчид 12 дугаар сарын 22-ны өдөр  сөрөг хүчний томоохон намын байрны хажууд олон арван майхан босгожээ. Тэд энэ майханд олноороо өлсгөлөн зарлахаар болсон байна.

 

DW агентлагийн мэдээлснээр, эхний шөнө энэ майхануудад 150 гаруй эсэргүүцэгч хоносон бол өнөөдөр өдөр дахин 150 хүн нэмэгдсэнээр 300 хүн өлсгөлөн зарлахаар болжээ. Гүржийн бусад хотуудад ч идэвхтнүүд өлсгөлөнд нэгдэж магадгүй гэнэ. 

 

2004-2013 онуудад Гүржийн төрийн тэргүүний алба хашиж байсан Саакашвили энэ оны 10 дугаар сарын нэгний өдөр эх орондоо эргэн ирсэн даруйдаа баривчлагдсан юм. Түүнийг улс төрийн сэдлээр баривчилсан гэж Саакашвили мэдэгдэн, хугацаагүй өлсгөлөн зарлан таван долоо хоног болж байв. Саакашвилигийн өмгөөлөгчдийн өгүүлснээр түүний биеийн байдал эрс муудсан тул хорих газрын эмнэлэгт шилжүүлжээ. Мөн түүнийг хоригдсоноос хойш Тбилисид Саакашвилиг суллахыг шаардсан жагсаал гарсаар байгаа юм. 

Shuud.mn
Сонин хачин