Украины хил орчимд Оросын 122 мянган цэрэг байрлаж байна
2021-12-23

Украины хилээс 200 км зайд Оросоын 122 мянган цэрэг байрлаж байгаа гэнэ. Энэ талаар Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов мэдэгдсэнийг Укринформ агентлаг дамжуулжээ. 

 

"Өнөөдрийн байдлаар манай улсын хилээс 200 км зайд Оросын 122 мянган цэрэг, 400 км зайд 143 500 цэрэг байрлаж байгааг бид харж байна" хэмээн Алексей Данилов мэдэгдсэн байна. 

 

Түүний өгүүлснээр, 2014 оноос хойш Украины хил орчмын нөхцөл байдал хэзээ ч тайван байгаагүй, харин эрх баригчид нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж байсан гэнэ.

 

Орос улс Украинтай залгаа хилийн орчимд олон мянган цэрэг байршуулсан талаарх мэдээлэл энэ оны 10 дугаар сарын сүүлээс гарч эхэлсэн юм. Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резниковын  өгүүлснээр, 12 дугаар сарын эхэн үеийн байдлаар Украины хил орчимд 94 мянга гаруй Оросын цэрэг, офицер байрлаж байсан гэнэ.

 

Түүнчлэн, Орос улс 2022 оны эхээр Украин руу зэвсэгт халдлага үйлдэнэ, энэ зорилгоор 175 мянган цэргийн алба хаагчийг дайчилсан гэж барууны хэвлэлүүд мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ub darkhan zaid bairlaj bgaan bn. Nato d naidax yldej de
2021-12-26