Зэвэгийн Дүвчинд Ардын багш цол хүртээлээ
2021-12-23

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Чөлөөт бөхийн холбооны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагнах тухай зарлиг гаргалаа.

 

 
АРДЫН БАГШ ЦОЛООР:

Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг, ур чадвараа дайчлан олимп, тив, дэлхийн тэмцээнд алдар нэрээ цуурайтуулсан олон тамирчин бэлтгэн дасгалжуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн гарамгай амжилт гаргасныг нь үнэлж Монгол Улсын гавьяат багш, дасгалжуулагч Зэвэгийн Дүвчинг шагналаа.

 

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:

 

  • Чөлөөт бөхийн ахмад тамирчин, Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн гишүүн Балдангийн Санжаа;

  • Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга асан, дасгалжуулагч Цэрэндагвын Сэрээтэр;

 
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:

 

  • Чөлөөт бөхийн ахмад тамирчин Доржзодовын Ганбат;

  • Чөлөөт бөхийн ахмад тамирчин Жамсрангийн Мөнх-Очир;

  • Үндэсний шигшээ багийн тамирчин асан Бадрахын Одончимэг;

  • “Женко” клубын дасгалжуулагч Банзрагчийн Оюунсүрэн;

 
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч асан, “Хасу мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал Жамьянсүрэнгийн Түмэн-Аюуш нарыг шагналаа.

 

Мөн нэр бүхий дасгалжуулагч, багш, тамирчид, шүүгчдийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан байна. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулж баяр хүргэн, амжилт хүслээ.

 

Shuud.mn
Сонин хачин
dsn:
busdiig n medehgui ym . Duvchin jijig Sanjaa Munhochir nar bl avah yostoi gaviyatai humuus! harin ch oroituulj ugluu。
2021-12-24
зочин:
Бөх ардын багш болоод байхдаа ч яадаг юм бэ, ардын багш цол ийм хямдхан, үнэ хүндгүй эд юм уу
2021-12-23
Улс оронд ямар хөгжил дэвшил авчирсан юм бэ наад шагналаа хавтгайралаа зогсоо сдануудаа
2021-12-23
Зочин:
Яг үнэн шүү,Сэрээтэр гэдэг энэ нөхөр өөрийн гэсэн ганц ч шавьгүй, дасгалжуулагчийн ажлын амжилтгүй, Бээжин-2008 олимпод бэлтгэсэн баг нь юу ч үгүй шившиг болсон.2012 онд Канад улсын визний наймаа хийсэн учир дэлхийн аваргад шүүх ёстой хүн хил дээр баригдаж ачигдан ирсэн. ОХУ-ын аваргаар яаж шившгээ дэлгэж толгойгоо бариад зугтаж Монголын улсын шүүгчийн нэр хүнд баастай хутгасан
2021-12-23
Г.норов б галдаа:
Ангийн анд ганбатдаа гавьяат тамирчин болсонд баяр хүргэж эрүүл энхийг ерөөе
2021-12-23
Зочин:
нүдээ олсон шагнал шүү Дүвчин багш. Харин ямар ч шавьгүй бүүр нэг ч шавьгүй Ц.Сэрээтэр гэж хулхи нөхөр гавьяат дасгалжуулаг болчих юмаа.Хажууд нь ёс зүйгүй хэрүүлч хэл амтай ч гэсэн Цогтбаяр Пүрэвбаатар Энхээ нар гавтяат дасгалжуулагч шүү Сэрээтэр ичмээр юм
2021-12-23