Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ний 14:00 цагт Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан боллоо.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.
Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Н.Түвшинбаярын өмгөөлөгч:
-Н.Түвшинбаяр ихэд гэмшиж байгаа. Гэм буруутай эсэхтэй маргаагүй. Хохирлыг төлж байгаа. Одоогийн байдлаар гурван тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Цаашид ч хохирлыг төлнө. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа шиг хохирол төлөхгүй, шүүх шийдсэний дараагаас төлнө гэсэн мэдээлэл нь худлаа.
Хохирогчийн өмгөөлөгч:
-Арванхоёрдугаар сарын 18-нд эх орондоо ирээд эмчлүүлж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ