УИХ: Ковидийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ
2021-12-24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Оюутолгойн асуудал болон Ковид-19-ийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Н.Ганибалын асуулгын хариуг сонсоно.

 

 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэх асуудлын талаар горимын санал хэллээ. Тэрбээр “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлж өгсөн УИХ-ын даргадаа, дэмжсэн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүддээ ахмадуудынхаа өмнөөс маш их талархаж байна. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Цаашид Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэхээр болсон. Энэ хуультай зэрэгцүүлэн өөр нэг хуулийг УИХ-ын дөрвөн гишүүн өргөн барьсан. Тэтгэврийг таван жилээр тооцох хууль дэмжигдвэл 2018 оноос хойш тэтгэвэрт гарсан хэсэг хүмүүсийн эрх зөрчигдөж үлдэх гээд байна. Тиймээс Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох журмын тухай хуулинд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан”  гэдгийг хэлж, 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэрээ тогтоолгосон хүмүүст нөхөн олговор олгох энэ хуулийг ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулж өгөхийг хүслээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн төслийг баталсаны дараа уг төслийг хэлэлцэнэ гэдгийг хэллээ.

 

Гаалийн болон НӨАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн хуулийн төслүүдийг эцэслэн баталж байна.  

Shuud.mn
Сонин хачин