КОВИД-19: Шинээр 188 тохиолдол батлагдаж, 2 нас баралт бүртгэгдлээ
2021-12-24

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 188 тохиолдол батлагдсан байна. Үүний 90 нь Улаанбаатарт, 95 нь орон нутагт, 3 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. 

 

Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 2 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2057 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 40 хүний биеийн байдал нэн  хүнд байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин