Орос, Украин сөргөлдвөл Турк Украиныг дэмжинэ

Сүүлийн үед ОХУ, Украины харилцаа хурцдаж, ОХУ Украин руу зэвсэгт халдлага үйлдэж болзошгүй гэх яриа олон улсын төвшинд яригдах болсон. Ийм нөхцөл байдал үүсвэл Турк Украины талд зогсоно гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдэгджээ.
"Орос улс НАТО болон Украинтай хурцадмал харилцаатай байгаа. Гэхдээ бид Москватай сайн харилцаатай байлаа гээд Украинтай харилцах ойрын харилцаагаа үгүйсгэж болохгүй" хэмээн Мевлют Чавушоглу мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, Турк улс зөв гадаад бодлого баримталж байгаа бөгөөд гагцхүү дипломат аргаар шийдвэрлэгдэх боломожгүй үед л дайнд татагдана оролцох гэнэ. Турк шийдэмгий байгаа нь энэ улсын нэр хүнд, хүчийг дэлхий дахинд өргөж байгаа гэж Чавушоглу үзэж байгаагаа илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ