КОВИД-19: Шинээр 248 тохиолдол батлагдаж, 1 нас баралт бүртгэгдлээ
2021-12-25

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 248 тохиолдол батлагдсан байна. Үүний 167 нь Улаанбаатарт, 74 нь орон нутагт, 7 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. 

 

Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 1 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2053 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 35 хүний биеийн байдал нэн  хүнд байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин