Хятадад прокурорын үүрэг гүйцэтгэх хиймэл оюун ухаан бүтээжээ
2021-12-27

Хятадын эрдэмтэд хэргийг хянан үзээд 97 хувийн нарийвчлалтайгаар ял төлөвлөх чадвартай хиймэл оюун ухаан бүтээжээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ технологийг Шанхайн Пудун дүүргийн ардын прокурорын газарт хэдийнэ туршжээ. Энэ хиймэл оюун ухаан нь прокуроруудын ачааллыг бууруулж, тэднийг илүү хүнд, нарийн хэрэг дээр ажиллах боломжийг олгоно гэж эрдэмтэд итгэж байгаа гэнэ. 

 

Хятадад боловсруулсан энэхүү хиймэл оюун ухаан нь 2015-2020 оны хооронд хянан хэлэлцсэн 17 мянга гаруй хэрэг дээр суурилан хэргийг хэрхэн шийдэхийг "суралцсан" байна. Хэргийг дүрслэн анализ хийх үед хиймэл оюун ухааны систем таньж тогтоох олон мянган онцлог шинжүүдээс хамаарч хэрэгт ял оноодог аж. 

 

Одоо энэхүү цахим прокурор Шанхайд хамгийн их тохиолддог найман хэрэг дээр ял оноох боломжтой болсон гэнэ. Энэ хэргүүдийн жагсаалтад зээлийн картын залилан, мөрийтэй тоглоом зохион байгуулах, жолооны ард дүрэм зөрчсөн, санаатайгаар гэмтэл учруулсан, албан үүрэг гүйцэтгэхэд саад болсон, хулгай, луйвар зэрэг хэргүүд багтжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
авилга арын хаалга байхгүй амар болох нь дээ
2021-12-28
м:
маш зөв монголдл хэрэгтэй
2021-12-27
Зочин:
Монголын прокурорууд ажлын ачаалал ихтэй байдаг юм байна лээ. Удахгүй хиймэл оюун ухаан ашиглаж гадны ямар нэгэн нөлөөлөлгүйгээр яллах дүнгэлтээ үйлддэг цаг дөхөж байгаа юм байна даа.
2021-12-27