НҮБ: Дэлхий дахин шинэ тахалд бэлэн байх ёстой

img

Өнөөдөр буюу 12 дугаар сарын 27-ны өдөр тохиодог Тахлын эсрэг бэлэн байдлын олон улсын өдрийн өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдэл хийн, коронавирус дэлхий дахинтай тулгарах сүүлийн асуудал биш тул хүн төрөлхтнийг шинэ тахалд бэлэн байхыг уриалжээ. 

 

"Коронавирус нь хүн төрөлхтний тулгарах сүүлчийн цар тахал биш. Бид өнөөгийн эрүүл мэндийн салбарын хямралыг шийдэхийн зэрэгцээ дараагийн тахалд бэлдэх ёстой. Тахлын эсрэг бэлэн байдлын олон улсын өдрөөр энэ асуудалд анхаарал хандуулж, хөрөнгө оруулцгаая" хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Өмнө нь ДЭМБ-ын тэргүүн Тепрос Аданом Гебрейесус ч мөн улс орнуудыг дараагийн тахалд бэлэн байхыг уриалж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ