10 аймгийн төвд дулааны станц барина
2021-12-27

 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийн өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэглээг хангаж, дутагдлыг нөхөх зорилгоор шинэ эх үүсвэр, дулааны шугам сүлжээ барих ажлыг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих “МОН-14” төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлж байна.

 

Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр,  Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий зэрэг 7 аймгийн төвд хэрэгжих төслийг барилга угсралтын ажил эхэлж, талууд өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БНСУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нарын албаны хүмүүс оролцлоо.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Dulaanii turbinaasaa tsahilgaanaa gargaj boldog um uu. uul ni tegej shiidvel zugeer um shig sanagdaj bna
2021-12-27
зочин:
Mонголоос 3 дагч орнуудын хөрөнгө оруулагч нарыг шахан зайлуулж Япон Cолонгос Франц Kанадын kампаниудыг дарамтлан тэднийг дахин Mонгол руу хандахгүй болтол ни 1 мөсөн жигшээгээд гаргах л Oрос Xятад 2-ын геополитиk тоглоом юм даа..
2021-12-27