Австралид омикрон штаммаас үүдэлтэй анхны нас баралт бүртгэгджээ
2021-12-27

Омикрон штаммаас үүдэлтэй анхны нас баралт Австралийн Сидней хотод бүртгэгджээ. Энэ талаар Шинэ Өмнөд Уэльс мужийн эрүүл мэндийн газар мэдээлснийг ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, омикрон штаммын халдварын улмаас 80 настай өвчтөн нас баржээ. Тэрбээр өмнө нь коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины хоёр тун тариулсан байсан ч "суурь өвчинтэй байсан" гэж эрүүл мэндийн газраас мэдээлсэн байна. 

 

Энд дуулгахад, Австрали улс коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын үзүүлэлтээр хамгийн өндөрт тооцогдож буй орнуудын нэг юм. Гэсэн ч шинэ оны баярын үеэр хатуу хязгаарлалт тавихгүй бол омикрон штамм хурдацтай тархаж, өдөрт 200 мянган тохиолдол илрэх аюултайг эрдэмтэд анхааруулж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
80:
80 наслааад үххэд харамсах хүн дэлхиидээр байхгүйййй
2021-12-27