Хойд Солонгосыг ирэх онд хэлэлцээгээ сэргээхийг Өмнөд Солонгос уриалав
2021-12-27

2022 оноос эхлэн хэлэлцээ, хамтын ажиллагааны чиглэлд алхам хийхийг БНСУ БНАСАУ-д хандан уриалж байгаа аж. Энэ талаар Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны төлөөлөгч Ли Жон Жу мэдэгджээ. 

 

"БНАСАУ дэлхий дахинтай хэлэлцээ хийхэд хаалгаа нээн шинэ оныг эхлүүлж, хамтын ажиллагааны чиглэлд алхам хийнэ гэж бид найдаж байна" хэмээн Ли Жон Жу цохон тэмдэглэжээ.

 

Түүнчлэн БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ээлжит их хурал 12 дугаар сарын сүүлээр болж, 2022 оны ажлын төлөвлөгөөг батална гэдгийг тэрбээр сануулаад Өмнөд Солонгос энэ үйл явдлыг анхааралтай ажиглана гэж мэдэгдсэн байна. Нэгдлийн яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, энэ хурлын үеэр хоёр Солонгосын хоорондн харилцаа эсвэл цөмийн хэлэлцээтэй холбоотой мэдэгдэл гарч болзошгүй гэж таамаглаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин