Голын мөс цөмөрч, суудлын автомашин живжээ

img

 

Голын мөс цөмөрч суудлын автомашин живжээ. Тодруулбал, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Чулуутын гол” гэдэг газар  Суудлын автомашин голын мөсөнд цөмөрч живсэн тухай дуудлагыг 12.26-ны өдрийн 21:10 цагт /21:15 цагт/ хүлээн авсан байна.

 

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 110 км замыг туулан 07:46 цагт очиход Хөвсгөл аймгаас Архангай аймгийн чиглэлд зорчин явсан иргэн О-ийн “Лексус”-570 загварын суудлын автомашин “Чулуут” голын мөс цөмрөн орсон байсныг 8 цаг 34 минут ажиллан татаж гарган иргэн О-д хүлээлгэн өгсөн. /Жолооч болон 4 зорчигч өөрсдөө эсэн мэнд гарсан./

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Musun uuliin zurag tavitsan ch baikh shig kkkk
2021-12-28