АНУ олимп бойкотлосон ч дипломатуудаа Бээжин рүү илгээхээр болжээ
2021-12-28

АНУ Бээжингийн өвлийн олимпыг дипломатаар бойкотлож байгаагаа зарлан, албаны этгээдүүд Бээжинд очихгүй гэж мэдэгдэж байлаа. Гэсэн ч тэд бодлоо өөрчилжээ.

 

Тодруулбал, Олимпын наадмын үеэр тамирчдаа дэмжихийн тулд Америкийн дипломатууд Хятадыг зорино, гэхдээ олимп дээр албаны төлөөлөгчид оролцохгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа төлөвлөж байгааг New York Post сонин мэдээлсэн байна. 

 

Төрийн департаментын мэдээлснээр дипломат бойкот хэвээр үйлчлэх гэнэ. "Манай тамирчид, дасгалжуулагчид АНУ-ын бүхий л иргэд хилийн чанадад авдаг үйлчилгээг хүртээмжтэй байлгаж, аюулгүй байдлыг нь хангахын тулд консулын болон дипломатын үйлчилгээ үзүүлэх эрмэлзэлтэй байгаа" хэмээн Төрийн департамент мэдэгджээ.

 

Америкийн албаны этгээдүүд нь дипломат болон консулын аюулгүй байдлын албаны ажилтнуудад үйлчлэхээр Хятадыг зорих гэнэ. Мөн тэдний визийн хүсэлтийг хэдийнэ гаргажээ.

 

Энд дуулгахад, Хятадад хүний эрх зөрчигдөж байгаатай холбоотойгоор АНУ Бээжингийн олимпыг бойкотлохоор болсон. Энэ шийдвэрийг Их Британи, Австрали, Канад, Япон зэрэг орнууд дэмжсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин