БНХАУ: Коронавирус дэлхий даяар тархсанд АНУ буруутай
2021-12-28

"АНУ коронавирусийн халдвар дэлхий даяар тархсанд хариуцлага хүлээнэ" нэртэй судалгааны тайланг Хятадын Тайхэ болон IATT хүрээлэн хамтран гаргасан талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.

 

Энэ тайланд коронавирусийн цар тахлын эх үүсвэр нь АНУ бөгөөд дэлхий даяар вирус тархахад гол хариуцлагыг хүлээх ёстой гэж тусгасан байна. Мөн АНУ-ын үйлдлээс болж цар тахалтай тэмцэх дэлхий дахины тэмцлийг урагшлуулахад хүндрэл учирсан хэмээн онцолжээ. 

 

Цаашлаад энэ тайланд АНУ шинэ төрлийн коронавирусийн эх үүсвэр гэдгийг батлах баримтууд улам бүр гарсаар байгаа гээд "АНУ-ын зэвсэгт хүчин коронавирус үүсэх, тархахад холбоотой, олон оронд гарсан өвчний эхний тохиолдлууд АНУ-тай холбоотой" хэмээсэн байна.

 

"Коронавирус дэлхий даяар тархахад гол хөдөлгөгч хүч нь" АНУ байсан гэж судлаачид мэдэгдээд, энэ улсын нээлттэй хаалганы бодлого дэлхий даяар вирус тархахад нөлөөлсөн, хилийн чанадад байгаа АНУ-ын цэргүүд тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг удаа дараа зөрчиж байсны улмаас халдвар тархах байдал хурдассан гэж судлаачид үзсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Луухаанууд Уханы вирусыг өөрөөсөө холдуулах гэж мөн ч их хичээж байна даа
2021-12-29
Хүрлээ:
Бүтээсэн АНУ ч буруутай, хулгайлсан БНХАУ ч бүр илүү буруутай!
2021-12-29
harin tiin. hujaanuudad busdad buruu chikhtei sain l daa
2021-12-28
h:
hutsan biz hujaaaguud
2021-12-28
harin tiin. hujaanuudad busdad buruu chikhtei sain l daa