Поп дива С.Наранд гавьяат жүжигчин цол хүртээлээ
2021-12-28

 

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

 

  • МҮОНТ-ийн ММ агентлагийн тоймч Жигжидсүрэнгийн Алтангэрэл Соёлын гавьяат зүтгэлтэн

  • Сансар кабелийн телевиз ХХК-ийн ерөнхий захирал Агваанлувсангийн Энхбат Соёлын гавьяат зүтгэлтэн

  • "Никитон" хамтлагийн даралтад хөгжимжин, Хөгжмийн зохиолч, найруулагч Батмөнхийн Чинбат Урлагийн гавьяат зүтгэлтэн

  • Дуучин, поп дива Сүрэнжавын Наран Монгол Улсын Гавьяат жүжигчин цол

 

 

ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:
  • Монгол Улсын онц холбоочин, бэлтгэл дэд хурандаа Төмөрийн Бат-Очир,

ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
  • Хүндийн өргөлтийн болон пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер, ахмад тамирчин Бямбаагийн Цэгмэд,

  • Хөнгөн атлетикийн ахмад тамирчин Цэрэнгийн Раднаа,

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Орхон аймгийн 5 дугаар сургуулийн захирал Дондовын Дэлгэрмаа,

  • Монгол Улсын их сургуулийн Математик анализын тэнхимийн ахмад багш Цэндийн Лхамсүрэн,

  • Нийслэлийн Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн бага ангийн багш Хоролтогоогийн Нарантуяа,

  • Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн хүндэт профессор Гүсээлээгийн Очирбат,

  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Дэмбэрэлдүнжирийн Рагчаасүрэн,

  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн ахмад багш Жамбын Цэвээнжав,

ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
  • Мал сүргийн гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн хуулийн зөвлөх Нанзадын Сосорбарам,

  • “Хүний эрх, ардчиллын судалгааны төв” төрийн бус байгууллагын тэргүүн Сүрэнгийн Цэрэндорж,

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
  • Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын Авто баазын жолооч Дамдиндоржийн Эрдэнэбат,

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Бэгзийн Очирбат,

М.Насан
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Урлаг соёлын хүмүүсийн шагналыг ойлгохгүй юм. Гавьяат жүжигчин, гавьяат зүтгэлтэн 2ын ялгаа юу юм бол?
2021-12-28
Ёсмтой мэдэхгүй юмаа яиах хит дуу байдаг юм бэ.
2021-12-28
ineedtei yumaa.
2021-12-28
sdsd:
Дуучин маань силикон шахаагүй их гоё уруултай юм байна гэж харлаа.
2021-12-28
Боль л доо. Ямар дуу дуулсан юм Гавьяат авахаар?
2021-12-28
Ёсмтой мэдэхгүй юмаа яиах хит дуу байдаг юм бэ.