COVID-19: Франц улс хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгажээ
2021-12-28

Европоор хурдацтай тархаж буй омикрон штаммын дэгдэлтийн улмаас хязгаарлалтын арга хэмжээг чангатгахаар болсон талаар Францын эрх баригчид мэдэгджээ. 

 

Ингэснээр, нэгдүгээр сарын гуравны өдрөөс эхлэн зайнаас ажиллах боломжтой бүх ажилтан долоо хоногийн гурван өдөр эсвэл дөрвөн өдөр дараалан зайнаас ажиллах шаардлагатай болж байгаа юм. Мөн задгай талбайд зохион байгуулах арга хэмжээний оролцогчдын тоо 5000-ээс дээш байж болохгүй гэж журамд тусгажээ. Түүнчлэн кинотеатр болон нийтийн тээвэрт хоол идэх, ундаа уухыг хориглосон байна. 

 

Ийнхүү хязгаарлалтын арга хэмжээг чангатгахаар болсон нь Францад сүүлийн үед халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаатай холбоотой юм. Бямба гаригт гэхэд л хоногт 100 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн нь энэ улсад цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүллтэд тооцогдож байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин