Б.Чинбат: Төрийн дээд шагналаа гардаж авч чадаагүйдээ хүлцэл өчье
2021-12-28

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Хөгжмийн зохиолч, найруулагч Батмөнхийн Чинбатад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгосон. Харамсалтай нь тэрбээр шагналаа өөрийн биеэр очиж авах боломжгүй болсон юм. 

 

Энэ талаараа тэрээр өөрийн цахим хуудаснаа "Юуны өмнө төр засаг, түмэн олондоо маш их баярлалаа. Хөгжим гэдэг энэ агуу ертөнцөд таван настайгаасаа дурлаж өнөөг хүртэл зүтгэж байгаа өчүүхэн авьяас чадвар, хүч хөдөлмөрийг минь үнэлж Төр засаг минь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнажээ.

 

Миний аав яг миний насан дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдаж байсан билээ. Аав минь байсан бол хичнээн их баярлах байсан бол гэж бодож сууна.

 

Өнөөдөр дэлхийд нүүрлээд байгаа энэ аюулт тахлыг тойрч гарсангүй дайраад гарсан өдөр нь ингэж давхцах юм гэж хэн санах билээ. Өчигдөр оройны 9 цагт миний шинжилгээний хариу эерэг гараад тэр дороо эмнэлэгт ирж хэвтсэн байна аа. Иргэнийхээ үүргийг биелүүлж бусдыгаа эрсдэлээс хамгаалахын тулд энэ хүндэт төрийн дээд шагналаа гардаж авах цагтаа хүрэлцэн очиж чадахгүй болсондоо төр засаг болон түмэн олон та бүхнээсээ түмэнтэй хүлцэл өчиж байна.

 

Та бүхэн минь амны хаалтаа тогтмол зүүж, хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалаарай" гэж бичжээ.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-01-22
Зочин:
Амжилт хүсье. Хурдан эдгээрэй. Урлагт олон жил ихийг хийж бүтээсэн танаар маш их бахархдаг шүү. Эрүүл энхийг хүсье.
2022-01-22
зочин:
Хүүе овоо ш дээ, ичих булчирхай нь хагас дутуу ажиллаж байна гээч, мэдээж дэндүү томдсон, дэндүү эртэдсэн шагнал
2021-12-29
Монголын авьяаслаг залуусын нэг бөгөөд урлагт нэртэй, мөртэй энэ хүнд ийм цол өгөлгүй яахав. Баяр хүргэе!
2021-12-28
дулам:
хэзээ хөгжимийн зохиолч болчихвоо. ямар том симфони,дуурь,ядахнаа магтуу сенат,аяз зохиочихвоо.төгөлдөр хууран дээр хуруу барьж л тоглосон байх ичиж үхээсэй билээ
2021-12-28
irgen:
hurdan edgeerei.
2021-12-28