Хятад Илон Маскийн эсрэг гомдол гаргав
2021-12-29

Хятад улс Илон Маскийн Старлинк хиймэл дагуулуудын эсрэг гомдол гаргажээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын сансрын станц хиймэл дагуулуудтай мөргөлдөх аюултай энэ онд хоёронтоо тулгарсан гэж НҮБ-ын Сансрын орон зайн асуудал эрхэлсэн газарт гаргасан Бээжингийн мэдэгдэлд өгүүлжээ. Түүнчлэн аюулгүй байдлаа бодолцон Хятадын сансрын станц мөргөлдөхөөс сэргийлэх хяналт нэвтрүүлэхээс аргагүй болсон гэнэ. 

 

Энэ гомдлыг нийтэлсний дараа Хятадын олон нийтийн сүлжээний хэрэглэгчид Илон Маск, Старлинк, АН-ыг буруутган, шүүмжилжээ. Харин Илон Маскийн SpaceX  компани энэ гомдолтой холбоотойгоор ямар нэг тайлбар өгөөгүй байна. Энэ компани сансарт 1.9 мянган хиймэл дагуул хөөргөсөн бөгөөд цаашлаад ч олон хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин