Африкт ковидоос үүдэлтэй нас баралт 72 хувиар өсжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдвар болон түүнээс үүдэлтэй нас баралтын талаарх долоо хоног тутмын мэдээллээ гаргажээ.
Энэ тайланд дурдсанаар, Африкт коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралт өмнөх долоо хоногтой харьцуулахад 72 хувиар өссөн байна.
Харин дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт ковидоос үүдэлтэй нас баралт дөрвөн хувиар буурсан байна. Харин Зүүн Өмнөд Азийн орнуудад нас баралт есөн хувиар нэмэгдсэн бол Америк тивд долоон хувиар нэмэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ