Гурван хоногийн тусгаарлалттай холбоотой бүх мэдээлэл
2021-12-30 09:30

Дэлхий нийтэд тархаад байгаа “Омикрон” хувилбар тархахаас сэргийлж Гадаад улсаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах байранд 3 хоног /72 цаг/-ийн хугацаагаар тусгаарлах болсонтой холбогдуулан иргэн Танд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

 

 

1. Нисэх онгоцны буудал дээр түргэвчилсэн болон бх-ПГУ шинжилгээнд хамрагдана.

 

1.1. Шинжилгээний хариу “Эерэг” тохиолдолд Тусгаарлах хэсэгт түр ажиглалтад орно. Дараа нь ХӨСҮТ рүү шилжүүлж эмчилгээнд оруулна.

 

1.2. Шинжилгээний хариу “Сөрөг” тохиолдолд урьдчилан бэлтгэсэн тусгаарлан ажиглах байр руу автобус, зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэгдэн 3 хоног /72 цаг/-ийн хугацаагаар тусгаарлагдана.

 

2. Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан иргэнийг 48 цагаас хойших хугацаанд давтан бх-ПГУ шинжилгээ авч, хариу нь “Сөрөг” тохиолдолд 72 цагийн дотор гэрийн ажиглалтад 7 хоног шилжинэ.

 

3. Давтан шинжилгээгээр хариу нь “Эерэг” тохиолдолд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны баг тусгаарлан ажиглах байрнаас тээвэрлэн эмнэлэгт хүргэн эмчилнэ.

 

4. “Эерэг” гарсан иргэний ойрын хавьтал болсон бол энэ тухай Танд ХӨСҮТ-өөс утсаар мэдэгдэнэ.

 

5. Иргэн танд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тухайн байранд ажиллаж буй резидент эмч үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмнэлэгт шилжүүлж болно.

 

6. Тусгаарлан ажиглах байранд байх хугацаанд мансууруулах болон согтууруулах ундааны зүйл, тамхи, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнээс бусад зүйлээр эргэлт авч болно.

 

7. Асран халамжлах хүнгүй насанд хүрээгүй хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, асаргаа шаардлагатай хүмүүст ар гэрээс нь асран халамжлах хүнийг тусгаарлан ажиглах байранд хамт тусгаарлана.

 

8. Тусгаарлан ажиглах байранд орох хүн 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50.000 (тавин мянга) төгрөг, 13–аас дээш насны хүн 100.000 (нэг зуун мянган) төгрөг, унааны төлбөр нэг хүний 20.000 (хорин мянган) төгрөгийг буусан тусгаарлан ажиглах байранд төлнө.

 

Нэмэлт төлбөртэй буудалд тусгаарлагдахыг хүсвэл

КЕМПИНСКИ 94000198;

ТУУШИН 95096012;

ИБИС 99171559;

НОВОТЕЛ 99009098;

РАМАДА 99114060;

КОРПОРЭЙТ КОНВЕНШН 99111355;

ХОЛЕДЭЙ ИНН 80002249 утсаар урьдчилан захиалга өгнө.

 

9. Тусгаарлан ажиглах байртай холбоотой санал, хүсэлт, мэдээллийг “Мэдээллийн нэгдсэн лавлах 119” дугаарын утсанд авна.

 

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБ

Shuud.mn
Сонин хачин