Путин, Байден нар утсаар ярина
2021-12-30

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын утасны яриа пүрэв гаригт Москвагийн цагаар 23.30 цагт болохоор товлогджээ. Энэ талаар Цагаан ордноос гаргасан мэдээллийг иш татан ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

"Ерөнхийлөгч Байден Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, ОХУ-тай дипломат хамтын ажиллагаа зэрэг олон сэдвээр хэлэлцээ хийнэ" хэмээн Цагаан ордон мэдээлжээ. Мэдэгдэлд онцолсноор хоёр орны төрийн тэргүүний утасны яриа хэвлэлийнхэнд хаалттай горимоор болж өнгөрөх гэнэ.

 

Энэ мэдээллийг Оросын тал мөн баталсан байна. Пүрэв гаригийн үдэш Путин Байдентай утсаар ярина гэж Оросын тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ТАСС агентлагт мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин