Салсан найз залуудаа 47 мянган мессеж илгээсний улмаас залуу нь амиа хорложээ
2021-12-30

Америкийн Виржиния мужийн Саффолккийн шүүх 23 настай Инен Ю гэх эмэгтэйд 10 жилийн тэнсэн харгалзах ял, 2.5 жил хорих ял оноожээ. 

 

Ийнхүү шийтгэх болсон нь бүсгүй салсан найз залуугаа амиа хорлоход хүргэсэн гэж шүүхээс үзсэн байна. NBC телевизийн мэдээлснээр, бүсгүй хоёр сарын хугацаанд 47 мянган мессеж илгээжээ. Эдгээр мессежүүдийн ихэнд нь "явж амиа хорло" гэсэн үгс болон гутаан доромжилсон үгс байсан гэнэ. 

 

Хоёр сарын турш мессежээр доромжлуулсан 22 настай залуу энэ бүхнийг тэсэлгүй, коллежоо төгсөх өдрөө амиа хорлосон байна. Цлмаар Инен Югийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Проукрорын газраас түүнийг залууг амиа хорлолтод хүргэсэн гэж үзсэн бол Инен Ю ч мөн гэм буруугаа хүлээсэн гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин