Эрдэмтэд омикрон штаммын шинэ шинж тэмдэгийн талаар анхааруулав
2021-12-30

Омикрон штаммын хадвар авсан хүмүүст тархи толгой дүйнгэтэх шинж тэмдэг ажиглагдаж магадгүй гэнэ. Энэ талаар Британийн эрдэмтдээс авсан эх сурвалжтайгаар The Daily Express сонин мэдээлжээ.

 

Эрдэмтдийн таамаглаж байгаагаар, өмнөх хувилбаруудад илэрч байсан ханиалгах, үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах, халуурах зэрэг шинж тэмдэг омикрон халдварын үед илрэхгүй байж болох гэнэ.Харин сэтгэн бодох чадварт хүндрэл гарч, тархи толгой дүйнгэтэх шинж тэмдэг илэрч болзошгүй аж. 

 

Эндро Бадсон эмчийн үзэж байгаагаар олон эрхтэн, тэр дундаа тархинд ч сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Тархины ажиллагаанд бөөр, зүрх, уушги болон бусад эрхтнүүд нөлөөлдөг тул коронавирусийн халдварын үед сэтгэн бодох чадвар муудаж болзошгүй гэж эрдэмтэд анхааруулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин